Дорноговь аймгийн үнэт эдлэлийн дэлгүүрээс ₮260 саяын үнэ бүхий зүйлсийг бүлэг этгээд хулгайлжээ

12

4 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж 260 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn