ЦЕГ: 13 настай охиныг эрэн сурвалжилж байна

54

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээллийн дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна.
-Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй. 
-Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn