ДОРНОГОВЬ: Алга болсон охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна

268
Дорноговь аймгийн Сайншанд сумандэнэ оны аравдугаар сарын 3-нд алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдаан энэ сарын 3-нд болж Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж, шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан.

Алга болсон охин өглөө 7.30 минутын үед гэрээсээ гарч Сайншанд сумын баруун жигүүрт байх ерөнхий боловсролынVIсургууль руу яваад очоогүй. Харин түүнийг гэрээсээ гарч яваа бичлэг орон сууцны доторх камерын бичлэгт үлджээ. Хүүхэд алга болсон тухай мэдээлэл 10.30 минутын үед Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хууль хяналтын байгууллагынхан тодорхой сэжиг таамгийг гаргаж эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Өчигдөр алга болсон охиныг эрэх ажиллагаанд зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, чиг үүргийн болон төрийн байгууллагууд, сайн дурын иргэд нийлсэн 400 гаруй иргэн оролцжээ. Одоог хүртэл охиныг эрэн хайж байна. Охин гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй явсан бөгөөд түүнийг харсан хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 холбогдоно уу.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn