Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
Цасан шуурга:
Өнөөдөр: Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи:
Өнөөдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар +6...+11 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12...+17 градус дулаан, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэн байна.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.