Сэрэмжлүүлэг: Өнөөдөр хүчтэй шороон болон цасан шуургатай

717
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өглөөний 8 цагийн байдлаар Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын ихэнх нутгаар, Төв аймгйн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурч байгаа бол Булганы өмнөд Архангай, Баянхонгорын зүүн хэсэг, Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар салхины дундаж хурд 12-20 м/с, Өвөрхангай, Дундговийн зарим сумдын нутгаар түр зуур 24-30 м/с хүрч хүчтэй салхилж шороон шуурга шуурч байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn