Хүйтний эрч чангарч байна
Энэ оны нэгдүгээр сарын 05-ны байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цастай, хүйтний эрч өмнөхөөсөө чангарч байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан мэдээллээс үзэхэд нэгдүгээр сарын 11-нийг хүртэл шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байх нь.
Хугацааны турш нийт нутгаар цас орохгүй бөгөөд салхи 5-наас 6-нд нийт нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Бусад үед секундэд 7-12 метр секунд байна.