Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн байгуулахаар зураг төсөл боловсруулж байна
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд суманд “Хүүхэд залуучуудын соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн”, “Ахмадын сувилал”-ын барилга баригдахаар болжээ.
Даэрх бүтээн байгуулалтын зураг төслийг “Идеал групп” гүйцэтгэж байгаа аж. Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг тус компанийн архитектор, инженерүүдтэй уулзаж санал солилцон зураг төслийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж Дорноговь аймгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг тусгахыг санал болгож, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан иж бүрнээр нь үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөлт хийхийг зөвлөв.
Хүүхэд залуусын амралтын хүрээлэн нь голдоо усан оргилууртай тойруулаад ногоон байгууламжийг иж бүрнээр хийх бөгөөд аялагч амрагчдад зориулсан сандал, сүүдрэвч зэргийг бүтээн босгох аж. Барилгын ажлын зураг төсөв боловсруулсаны дараа хөрөнгө санхүүгийн тооцоо тодорхой болох гэнэ