Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг үед барилгын салбарт тавигдах шаардлага стандарт нь тогтвортой хөгжлийн үзэл санаатай уялдан өөрчлөгдөж байна. Тухайлбал, 20 жилийн өмнө анх дэлгэрч байсан ногоон барилгын тухай ойлголт улам бүр хөгжиж, Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс улс орнууд хөгжлийн аль шатанд яваагаас үл хамаарч шинэ болон хуучин барилга байшинг 3 үндсэн чиглэлээр зөв төлөвлөн гүйцэтгэж, засварлах шаардлагатай гэсэн байна. Үүнд 1) нүүрсхүчлийн болон бусад хорт элемент ялгаруулахгүй байх, 2) хүний эрүүл мэнд, тусгай хэрэгцээнд сөрөг нөлөөгүй, тэсвэртэй байх мөн 3) дахин боловсруулагдсан эх үүсвэртэй, хаяг хаягдлын цэвэр дэд бүтэц дээр тулгуурласан байх гэсэн ерөнхий ойлголтууд багтжээ. 2021 оны байдлаар дэлхийн байгаль орчны нөхөн төлжих, ургах цаг хугацаанаас 70 дахин илүү байгалийн материалыг барилгын материал үйлдвэрлэлд ашигласан гэсэн сэрдхийлгэм судалгаа байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд барилга төлөвлөлтийн эхний үе шатаас эцсийн байгууламжийг хүлээлгэн өгөх хүртэл бүх үйл явцыг хэрхэн ногооруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, санхүүжилтийн хөшүүрэг ашиглаж байгаа нь барилгын ногоон зээлийн бүтээгдэхүүн юм.
Монгол Улсын хувьд эрс тус уур амьсгалтай гэсэн утгаар байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон барилга байшинг саяхныг хүртэл төдийлэн анхаарч байсангүй. Жишээлбэл, ногоон барилгын үндэсний стандартыг хараахан баталж гаргаагүй байна. Гэсэн хэдий ч барилгын материалд тавигдах стандарт, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзсэн шаардлагуудыг тухай бүр нэвтрүүлсээр байна. Мөн пассив буюу хайбрид барилга, бүрэн дулаан алдагдалгүй технологи гэх мэт санаачилгууд өргөжиж байна.
НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?
- Хүний бие болон хүрээлэн буй орчинд ээлтэй барилгын материал, систем, эрчим хүч
хэмнэсэн, усны менежмент орсон технологийн шийдлүүд
Барилгаа ногоон болгох бизнесийн давуу тал
ХҮНИЙ БИЕ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НОГООН БАРИЛГЫН ШИЙДЛҮҮД
ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон жишиг төсөл бол Мастер группийн санаачилсан “Go.to market” худалдааны цогцолбор байгууламж юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хойд бүсийн оршин суугчдад үйлчлэх гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хамтдаа хооллох, шоппинг аялал хийх, хүнсээ цуглуулах, хүүхэдтэйгээ салхилах, төрөл бүрийн үйлчилгээ авах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогц орчин бүрдүүлэхийг зорьж буй. Go.to market худалдааны төвийн барилгын фасад нь нарны гэрэл сайн нэвтрүүлдэг, дулаан алдагдлыг бууруулах, саарал ус ашиглах боломжтой, сантехникийн тоноглолууд нь хөдөлгөөн мэдрэгчээр ажилладаг зэрэг үзүүлэлт нь ногоон барилгын зээлийн шалгуур, нөхцөлийг бүрэн хангасан байна. Үүний үр дүнд нүүрсхүчлийн хэмжээг 567 тонноор бууруулж, дулаан алдагдлыг 20%-иас дээш, эрчим хүчний хэмнэлт 24%-иар тус тус бууруулах тооцоолол гарч, албан ёсоор ногоон барилгын сертификат хүлээн авсан байна. Нэг сард 100 сая төгрөгийн эрчим хүчний зардал гарна гэж үзвэл үүнээс 24%-ийг бууруулж буй нь ашиглалтын зардал хэмнэхээрээ давуу талтай.
Хэрэв танай компани ойрын үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргээ шинэчлэх, эсхүл барилга байшин барихаар төлөвлөж буй бол ХААН Банкны ногоон зээлийг сонирхоод үзээрэй. Ногоон зээлийн хүүг стандарт бизнесийн зээлийн хүүтэй харьцуулахад илүү хямд байдаг.
https://youtube.com/watch?v=0vKC2S2TBGg