Бинзесийн өсөн нэмэгдэх үнэ цэн - Ногоон зээл
Ногоон санхүүжилт, ногоон зээл, ногоон эх үүсвэр зэрэг ойлголт нь дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлага, таны бизнесийн үнэ цэнийг тодорхойлж буй хамгийн чухал шалгуурын нэг болж байна.
Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч уламхэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.
Нэгэнт дэлхий нийтийн чиг хандлага энэ зүгт хандаж байгаа цаг үедта ч мөн бизнесээ “ногооруулж” цаг үеэ мэдэрч өөрчлөгдөн шинэчлэгдэх нь бизнес олон арван жил амжилттай үргэлжлэх том хөшүүрэг юм.
Тэгвэл бизнесээ яаж “ногооруулах” вэ? Ер нь ямар төрлийн бизнесийг “ногоон” гэж хэлээд байна вэ?
Хариулт нь маш энгийн, ямар чбизнесийг “ногооруулж” болно. Та үйлдвэрлэлд ашиглаж буй тоног төхөөрөмжөө шинэчилж, хэрэглэж буй эрчим хүчээ эсвэл үйлдвэрлэлд ашигладаг усаа хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж чадаж байвал бизнесээ “ногооруулж” байна гэсэн үг. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд “Бизнесийн ногоон зээлээр” тоног төхөөрөмж, технологийн сайжруулалт хийснээр ажилтны хувьд гар оролцоо буурч, бүрэн автомат таатай ажлын орчин бүрдэж, бүтээмж өсдөг бол компанийн хувьд үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц нэмэгдэж, эрчим хүчний зардал багасаж, байгаль орчинд ялгарч буй хүлэмжийн хийг бууруулдаг.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН САЙЖРУУЛАЛТ
Ногоон санхүүжилтийн сайн жишиг болж буй компани бол эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн сайжруулалт хийсэн ВИТАФИТ ИНВЕСТ ХХКюм.
Үндэсний үйлдвэрлэгч “Витафит инвест” ХХК “Монгол лууван” төслөө бизнесийн ногоон зээлээр санхүүжүүлж, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж авч суурилуулаад буй.
Энэхүү төсөл нь эх орны хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх зорилготой. Хамгийн гол нь тогтвортой бизнесийн нэг жишиг болох нөөшлөгч бодисын хольцгүй гэдгээрээ хүн ардын эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн болж чаджээ.
“Витафит инвест” ХХК-ийнбайгаль орчин, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл:
Үйлдвэрлэлээс гарч буй эцсийн бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодол, амт чанараараа импортын бүтээгдэхүүнийг орлож, олон мянган хэрэглэгчийн таашаалд нийцэж буй.
НОГООН ЗЭЭЛИЙН ШИЙДВЭРЭЭ ИЛҮҮ ХУРДАН ГАРГАХ БОЛОМЖ
Бизнесийн ногоон зээлийг судлах хугацаа дунджаар 5-7 хоног байдаг. Хэрвээ та бизнесээ “ногооруулж” эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй тоног төхөөрөмж авахаар сонирхож байгаа ч хаанаас авахаа мэдэхгүй байгаа бол энэ сайт руу орж үзээрэй. .
Энэхүү сайт нь ногоон зээлээр авах боломжтой тоног төхөөрөмжийг бизнесийн чиглэлээс хамааран төрөлжүүлж, энгийн ойлгомжтой оруулсан байдаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй “ногоон” гэдэг нь аль хэдийн баталгаажсан байдаг.
Та өөрийн бизнест тохирсон тоног төхөөрөмжөө сонгон 1-2 хоногийн дотор зээл авах боломжтой. Гэхдээ зөвхөн энэ сайтаар хязгаарлагдахгүй, та энэ мэт маш олон тоног төхөөрөмжийг бизнесийн ногоон зээлээр авах давуу талтай.
Тогтвортой ирээдүйд түүчээлж, хойчүедээ эх дэлхийгээ энэ хэвээр нь өвлүүлэн үлдээхэд энгийн жижиг дадлаас эхлээд бизнесийн бүхий л салбарынхны оролцоо үнэлж баршгүй их билээ. Та ирээдүйнхээ төлөө бизнесээ ногооруулахыг хүсэж байвал ХААН Банкны бизнесийг дэмжих ногоон зээлийг сонирхоорой. Та бүхэнд ХААН Банк хэзээд нээлттэй байх болно.
БИЗНЕСТ ТАНЬ ХҮЧ НЭМЬЕ
ХААН БАНК