10 зорчигч бүхий 3 машин цасанд сууж, аврагчдыг дууджээ
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум 7 дугаар багийн “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Бонго-3” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Рашаант багийн “Билүүтийн хяр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 43 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Х-ын “Прадо-150” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, Дэлгэрэх сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 03:30 цагт хүлэээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Сайншанд чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн М-ийн “Альфард” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж зорчигчдыг нь Сайншанд суманд хүргэж ирсэн.