“Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын уур амьсгал бялхана

99
Хятадын өвлийн спортын XIV наадам дөхөж байгаа энэ үед Өвөр Монголд наадмын уур амьсгал улам бүр нэмэгдэж байна.
Сэтгүүлийн дуранд буусан Улаанхад хотын цанын баазад
        Өвлийн дунд сард "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын Карачинь уралдааны бүсийн Улаанхад хотын Мей Линьгү цанын баазад цагаан дэлхий, хөх тэнгэрийн хооронд өргөн урсгалтай цанын гулгалтын зам налайж харагдана. Цанын гулгалтын замаар эрч хүчтэй тамирчид үзэсгэлэнт зам “зурж”, мөс цасны гулгалтын онцгой мэдрэмжийг төрүүлнэ.
        Улаанхад хотын Мей Линьгү цанын баазын тэмцээний хэсэгт мөс, цасны спортын уур амьсгал бялхаж, "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын элементүүдийг хотын хаанаас ч харж болно. Нисэх онгоцны буудал, хурдны галт тэрэгний буудал, үзэсгэлэнт парк, зочид буудал "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын бэлгэ тэмдэг болох хоёр хөөрхөн амьтан "Анд", "Сайн уу" хоёр талвигдаж, хотын иргэдийг татаж байлаа. Хотын төвд “Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын элементийг агуулсан 200 гаруй дэнлүүний шон, далбаа босгосон ба 7000 гаруй ухуулгын сониныг олон нийтийн газарт дэлгэн үзүүлжээ. Мөн 16 төрлийн мөс, цасны спортын дүрст сурталчилгааны эд бодисыг зочид буудлын урд ширээ, амралтын газрын жижиг ширээн дээр тавьж, хотын иргэд “Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын талаар сонирхож, түүний тухай ярих яриатай болгож, өвлийн спортын уур амьсгалаар дүүрэн байна.
Сэтгүүлийн дуранд буусан Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн хотын төв хэсгийн гэрэлтүүлгийн үзэмж
        Хятадын өвлийн спортын XIV наадам улам бүр ойртсоор байна. Гол тэмцээний баазын хувьд Хайлаар дүүргийн хотын төвийн бүс дэх барилгууд “Хятадын өвлийн спортын XIV наадам”-ын сэдэвт гэрэлтүүлэг асааж, өвлийн спортын сэтгэл татам байдлыг бүрэн харуулжээ.
        Хөлөнбуйр хотын гудамжид "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ыг угтах уур амьсгал улам бүр чангарч, гудамжны хоёр талд байгаа гудамжны дэнлүү, гудамжны барилгуудад “Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын элемент агуулсан гэрэлтүүлэг асаажээ. Хайлаар дүүргийн гол замуудад 297 багц замын туг, 22 ухуулгын самбар, 14 автобусны буудлын тэмдэг зэргийг суурилуулж дуусгав. Арилжааны 9 цахим дэлгэц, нам, төрийн байгууллагын 28 цахим дэлгэц, байшин барилгын доторх 112 цахим дэлгэцийг ашиглан "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын суртал ухуулгын хуудас, сурталчилгааны видеог нэвтрүүлж, орчин үеийн эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй хотод шинэ дүр зургийг нэмжээ. Хөлөнбуйр хот "Наадмыг амжилттай зохион байгуулж, хотоо сайжруулах" зорилтод анхаарлаа хандуулж, нийгэм нийтэд ухуулгын ажлыг сайн хийж, нийгмийн уур амьсгалыг бий болгох ажлыг эрчимжүүлж, "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ын нийгмийн суртал ухуулгын эрч хүчийг нэмэгдүүлсээр байна.
Сэтгүүлчийн дуранд буусан Улаанцав хотын цанын бааз
        Жуулчдын хэрэгцээг хангах үүднээс Улаанцав хот "Баруун зүгт цанаар гулгах" сэдэвтэй тусгай галт тэрэг нээжээ. Жуулчид тусгай галт тэргэнд сууж, мөс, цасаар тоглох, халуун рашаанд орох, айл буудалд хонох, амрах, амтат хоол амтлах зэргээр мөс, цасны спортын баяр баясгаланг хуваалцаж болно. Мөн "Баруун зүгт цанаар гулгах" сэдэвт галт тэрэгтэй хамтран ажиллах зорилгоор гаднын жуулчдад үнэ төлбөргүй зорчихоор бүх цанын баазуудад аяллын тусгай машин нэвтрүүлэхийн зэрэгцээ иргэд, жуулчдад ойр байх зорилгоор жуулчны автобус ажиллуулжээ.
        Улаанцав хотын олон газарт янз бүрийн хэлбэр, баялаг агуулгатай мөс, цасны үйл ажиллагаагаар дамжуулан "Хятадын өвлийн спортын XIV наадам"-ыг угтах баяр баясгалантай уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Жинин дүүргийн Да Хэвань цанын баазыг шинээр шинэчилснээр мөс болон цасны баримал, цасны цэцэрлэгт хүрээлэн, мөсөн гулгуур зэрэг маш олон хэлбэр, агуулгатай болж, цанын спорт сонирхогчдыг шинэ дүр төрхөөр угтан авч байна. Хотын иргэн Ши Гай-Ин хэлэхдээ “Да Хэвань цанын баазын тоног төхөөрөмж, барилга байгууламж улам бүр төгөлдөржиж, гаднын жуулчдын анхаарлыг их татаж байгаа бөгөөд цанын гулгалт сонирхогчид улам олон болж байна” гэв.
Сүүлийн хэдэн өдөр Лянчэн шянийн хүүхдийн цэцэрлэгүүд "Хятадын өвлийн спортын XIV наадам" болон мөс, цасны спортын талаарх хүүхдүүдийн ойлголтыг баяжуулах, мөс, цасны спортод сонирхолтой хүүхдүүдийн мөрөөдлийг гэрэлтүүлэх зорилгоор мөс, цасны сэдэвтэй цуврал үйл ажиллагааг үе үе явуулж байна.
 
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn