Шинэ эриний Хятадад цөлжилтөөс сэргийлэх гайхамшгийг бүтээхийг шаардав

215

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан ӨМӨЗО-ы Баяннуур хотын ажил байдалтай танилцаж, цөлжилтийн иж бүрэн хяналт, нөхөн сэргээхийг эрчимжүүлж, зүүн хойд, баруун хойд, хойд нутгийн ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтын тухай хурлыг даргалан хуралдуулж үг хэлэв.
"Цөлжилтөөс иж бүрэн урьдчилан сэргийлэх, "гурван хойд"-ын ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх нь Хятадын экологийн аюулгүй байдал, хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, Хятадын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Зовлон зүдгүүрээс айхгүй, урт удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, шинэ эрин үед Хятадын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинэ гайхамшгийг бүтээж, эх орныхоо хойд нутгийн ногоон халхавчийг бэхжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахад улам их амжилт гаргах ёстой" хэмээн онцолжээ.
Зургадугаар сарын 05, 06-ны өдөр Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сун Шаочэн, Засгийн газрын дарга Ван Лишя нарын хамт Баяннуур хотын байгалийн нөөц газар, орчин үеийн хөдөө аж ахуйн парк, ойн ферм, ус ашиглалтын байгууллагаар явж ажиллав.
 
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
mongol.cri.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn