Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого үргэлжилж байна

272
Жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого улс орон даяар  энэ оны 12 дугаар сарын 7-17-ны хооронд үргэлжилж байна.
Аймгийн мал тооллогын комиссын гишүүд энэ оны 12 дугаар сарын 08-наас эхлэн ажлын долоон хэсэгт гарч сумдын мал тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, малыг тооллогод бэлэн байлгаж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх болон тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй байх талаар хяналт тавьж ажиллаж байна.
Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Мөн сумд дотооо Ажлын хэсэг гаргаж мал тэжээвэр амьтдыг тоолох ажлыг зохион байгуулж буй.Ташрамд дурдахад өнгөрсөн жил Дорноговь аймаг гурван сая толгой мал тоолуулж байсан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn