Малчдын махыг нэгдсэн байдлаар худалдаж байна

Зарим суманд бороо ороогүйн улмаас зуншлага тааруу болж, мал идэх өвсгүй малчид отор нүүдэл хийж буй. Сайхандулаан сумын ЗДТГ-аасЗамын-Үүд сумын“Бийт Монгол”ХХК-д малчдын малыг худалдан борлуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малчдын амьжиргаа дэмжиж орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус компани нь бог малыг амьдын жингээр 45 кг дээш жинтэй үржлийн бус малыг худалдан авах бөгөөд хонины амьдын жин кг нь 3500 төгрөг, ямааны амьдын жин кг нь 3200 төгрөгөөр сумын төвд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдан авах юм.
МОНЦАМЭ