Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

216

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. Мөн өнөөдөр 13:00 цагттүүх, 16:00 цагтангли хэлний шалгалтыг зохион байгуулах юм. Энэ удаагийн шалгалтад нийт 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн зургаан байршилд явуулж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 23, 39, 57, Сүхбаатар дүүргийн 1, 6, 45 дугаар сургууль дээр шалгалт болж байна. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авчирна.

Шалгалтад орохдоо дээр заасан бичиг баримтаас өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn