ДОРНОГОВЬ: Элсэлтийн ерөнхий шалгалтад давхардсан тоогоор 1708 шалгуулагч хамрагджээ

143
Дорноговь аймагт 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 1708 шалгуулагч хамрагджээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эхэлж элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг цахим болгосон бөгөөд зургаадугаар сарын 28-наас тухайн шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын Үнэлгээний төвийн сайт руу хандаж шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авах, мөн е-mongolia системээс хэвлэн авах боломжтой аж.

Шалгалтын үндсэн 10 хичээлийн онооны жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв өөрийн вэб сайтад шивж оруулах бөгөөд хүүхдүүд өөрсдийн авсан онооны байдлаас шалтгаалж их дээд сургуулиудын гаргасан элсэлт авах журмын дагуу сургуулиа сонгох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn