ДОРНОГОВЬ: Говь нутгийн төлөөлөгчид Шизүока мужид зочлов

139
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал болон албаны 15 төлөөлөгч Япон Улсын Шизуока мужид 2023 оны 11 дүгээр сарын 13-наас дөрөв хоногийн хугацаатай албан ажлын хүрээнд зочилжээ. Дорноговийн төлөөлөгчдийг Шизуока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта болон холбогдох албаныхан хүлээн авч уулзаж аймаг, муж хооронд өрнүүлж байгаа хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төслийн талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр талууд аймаг мужийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлжүр дүнтэй байгаад талархаж байгаагаа илэрхийлж цаашид хог хаягдлыг дахин боловсруулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, халамжийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцолсон аж.

Мөн хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, орон нутагт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэржүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярилцжээ. Албаны төлөөлөгчид тус мужийн Каногава цэвэрлэх байгууламж, Който машины гэрэл цахилгааны үйлдвэр, Нүмагами хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцсан аж. Монгол Улсын Дорноговь аймаг болон Япон Улсын Шизуока муж хооронд 2011 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөр, “Рандосэрү” хөтөлбөр, “Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалт”, “Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалт”, “Төрийн алба хаагчийн богино болон урт хугацааны сургалт”, “Дорноговь аймгийн бохир ус цэвэршүүлэх өвсний үндэс” хөтөлбөр, “Бүс нутгийн тэргүүнүүдийн албан ёсны харилцан айлчлал” зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд буюу  энэ оны 10 дугаар сард аймгийн 25 сурагч, гурван багш тус мужид“ Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан бол газар тариалангийн чиглэлээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хоёр агрономч хоёр сарын хугацаатай суралцаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn