Шизүока мужтай цахим хурал зохион байгуулав

670
Дорноговь аймгийн БСУГ-ын дарга Ч. Отгонбаяр Японы Шизүока мужийн Боловсролын газрын хэсгийн дарга Сүзүки Такаакитай цахим уулзалт хийлээ.
Талууд жил бүр зохион байгуулдаг “Ахлах ангийн сурагч солилцоо” хөтөлбөрийг энэ удаа “Ковид-19” цар тахалтай холбогдуулан алсын зайн хэлбэрээр зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна.
Энэ жил аймаг, муж хооронд хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн тохиож байгаа юм. 2011 оноос эхэлсэн хамтын ажиллагааны хүрээнд Дорноговиос Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж, 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn