ДОРНОГОВЬ: Сумын иргэдэд шүдний үзлэг, эмчилгээ хийлээ

316
Улаанбаатар хотын шүд эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын  иргэдэд  шүдний үзлэг, эмчилгээг энэ оны 10 дугаар сарын 29-нөөс эхлэн гурав хоног хийжээ. Сумын Эрүүл мэндийн төвд хийсэн үзлэг шинжилгээнд иргэд болон хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн шүдний өвчлөлтөй хүүхдүүд хамрагдаж нийт давхардсан тоогоор 615 хүнд үйлчилсэн байна.

Тухайлбал 217 хүнд ломбо, 31 хүнд хиймэл шүд, 28 чулуу цайруулалт хийж эрүүлжилтийн хувь 86 хувьтай гарсан байна. Харин нийт 136 хүүхдэд шүдний эмчилгээ хийжээ. Говийн ундны ус хатуулаг ихтэй, эрдэсжилт ихтэй тул хүн амын дунд шүд үүрэх, цоорох зэрэг өвчлөл нийтлэг байдаг аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn