Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг Сайншанд, Замын-Үүд суманд зохион байгуулж байна

634


Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил орон нутагт үргэлжилж байна. Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай бөгөөд эрүүл мэндийн даатгалаа төлдөг болон нөхөн төлсөн иргэд дээрх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм. Мөн хүн ам ихээр суурьшин төвлөрдөг Сайншанд, Замын-Үүд суманд эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээг зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээлэв. Эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд энэ оныг дуустал үргэлжилнэ.

Үзлэг шинжилгээнд долоо хүртэлх насны хүүхдэд зургаан төрлийн, 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авчесөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан байна.Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгчдийн бүртгэл, шинжилгээний хариу,  эмчид үзүүлэх цаг гээд шаардлагатай зүйлийг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Цахим системд шилжсэнээр эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал, хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдэх бөгөөд иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах ач холбогдолтой гэж Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn