ДОРНОГОВЬ: Нэгдсэн дулаан, цэвэр усны шугам сүлжээний угсралтын ажил үргэлжилж байна
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбадрах суманд нэгдсэн дулаан, цэвэр усны шугам сүлжээний угсралтын ажил үргэлжилж байна. Нэгдсэн халаалтын системтэй болсноор сумын төвийн төсөвт байгууллагуудад байсан дулааны зуухыг халж төвлөрсөн халаалттай болгож улмаар байгууллага, ард иргэд тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэх юм.
Орон нутгаас сумын төвүүдийг төвлөрсөн халаалт дулааны системд үе шаттай холбож байгаа бөгөөд эдүгээ Хатанбулаг, Дэлгэрэх, Алтанширээ, Даланжаргалан, Хөвсгөл зэрэг сум нэгдсэн халаалт дулааны шугамд холбогдоод байна. Өмнө нь төмөр зам дагасан суурин төвлөрсөн халаалтын шугамд шилжсэн юм.