ДОРНОГОВЬ: Иргэд амиа алдсан охины хойдын буянд зориулж зул өргөв

350
Хүчирхийлэгчийн гарт амиа алдсан 12 настай охины хойчийн буянд зориулж Сайншанд хотын иргэд аравдугаар сарын 6-нд төв талбайдаа цугларч, зул бадрааж эмгэнэн гашуудсан юмЭнэ үеэр “Хүүхдэд ээлгүй улс”, “Заавал золиос гаргах” зэрэг агуулга бүхий уриа лоозонг зарим хүмүүс барьж зогссон байлаа. Талийгаач охин энэ оны аравдугаар сарын 3-ны өглөө хичээлдээ явахаар гэрээсээ гараад харгис балмад үйлдлийн золиос болж амиа алдсан юм.

Хууль хяналтын байгууллагынхан сэжигтнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж Дорноговь аймгийн Мандах сумын нутгаас охины цогцсыг амь эрсэдсэн байдалтай байхыг олсон. Охины амийг өмнө нь хүчингийн болон хулгайн хэргээр олон удаа ял шийтгүүлж байсан Г.Гантулга гэгч хөнөөснийг тогтоож мөрдөн шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn