ДОРНОГОВЬ: Иргэд амиа алдсан охины хойдын буянд зориулж зул өргөв
Хүчирхийлэгчийн гарт амиа алдсан 12 настай охины хойчийн буянд зориулж Сайншанд хотын иргэд аравдугаар сарын 6-нд төв талбайдаа цугларч, зул бадрааж эмгэнэн гашуудсан юм. Энэ үеэр “Хүүхдэд ээлгүй улс”, “Заавал золиос гаргах” зэрэг агуулга бүхий уриа лоозонг зарим хүмүүс барьж зогссон байлаа. Талийгаач охин энэ оны аравдугаар сарын 3-ны өглөө хичээлдээ явахаар гэрээсээ гараад харгис балмад үйлдлийн золиос болж амиа алдсан юм.
Хууль хяналтын байгууллагынхан сэжигтнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж Дорноговь аймгийн Мандах сумын нутгаас охины цогцсыг амь эрсэдсэн байдалтай байхыг олсон. Охины амийг өмнө нь хүчингийн болон хулгайн хэргээр олон удаа ял шийтгүүлж байсан Г.Гантулга гэгч хөнөөснийг тогтоож мөрдөн шалгаж байна.