ДОРНОГОВЬ: Мөнхийн булаг

496


Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн дурсгалт газруудаас цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрдэнэ сумын нутагт орших Мөнхийн булаг хэмээх газрыг онцлов.
Сумын төвөөс  38 км зайтай Адрамгийн уулын баруун хэсэгт хойд зүгт харсан хайлаас модтой аманд байдаг мөнхийн устай булаг юм.Уулын аманд ан амьтан төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байдаг. Нэгэн домгоос үзвэл, нэгэн цагт энэ нутгийн хагархай Мөнх гэдэг хүн алга болжээ. Хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрээр нэрлэсэн гэх.

Булаг нь ширгэдэггүй. Учир нь мөнх устай гэснээс нэрлэгдсэн байж болох учиртай. Энд байгалийн янз бүрийн элемент, хортой, хоргүй аварга болон суман могой элбэг байдаг гэдэг. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn