Хорт бодис ачиж явсан вагон осолдсон нутгийн иргэдэд хордлогын шинжүүд илэрч эхэлжээ

507
Америкын Охайо муж улсад 2023 оны хоёрдугаар сарын 3-нд галт тэрэг замаасаа гарснаас болж гал гарчээ. Америкын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, ачааны галт тэрэгний 50 орчим вагон замаасаа гарсны 10-т нь химийн хорт бодис байжээ. Эдгээрээс винил хлорид тээвэрлэсэн 5 вагон дэлбэрэх эрсдэлтэй байна. Орон нутгийн онцгой байдлын газар энэ сарын 6-ны өдөр винил хлоридыг дэлбэлэхээр бэлтгэсэн хонгилд цутгахаар шийдэж, хэдэн километрийн дотор оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж. Гэхдээ “Гуравхан хоногийн дараа гэр рүүгээ буцаж болно. Замаас гарсан галт тэрэг ямар ч бохирдол үүсгээгүй” гэж орон нутгийн эрх баригчид оршин суугчдад мэдэгдэв. Харин 13-ны өдөр олон нийтийн сүлжээгээр тэнгэрт дөл хөөрч, хар утаа бүрхэн, газраас асар том мөөгөн үүл нүүгэлтэж буйг харуулсан олон тооны хүмүүсийг цочирдуулсан гэрэл зургууд гарч, ослын ноцтой байдлыг дэлхий нийтэд таниулсан байна. 
Өдгөө гэр орондоо буцаж ирсэн зарим оршин суугчдын биед адил бус шинж тэмдэг илэрсэн төдийгүй ойр хавийнханд нь ханиалгах, суулгах, нулимс гоожих, хоолны дуршилгүй болох зэрэг хордлогын илэрцүүд ажиглагдаад эхэлж. “Галт тэрэг замаасаа гарсан нь байгаль орчинд хэр их хохирол учруулсан бэ? АНУ-ын Засгийн газар болон төмөр замын компани ямар хариу арга хэмжээ авав?” зэрэг нь хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсч буй зүйл юм. Гэвч өнөөг хүртэл Холбооны засгийн газар болон холбогдох байгууллага нэгжийн үйл ажиллагаа, хариу үйлдэл нь хүмүүсийн урмыг хугалсаар байгаа гэнэ. 
Юуны өмнө осолдсон галт тэргийг эзэмшигч "Норфолк Саутерн" компаниас гаргасан мэдээллээс харахад, замаас гарсан вагонд тээвэрлэж явсан химийн бодисонд винил хлоридоос гадна бас этилен гликол монобутил эфир, изооктил акрилат, изобутилен зэрэг байгаа юм байна. Гэвч Америкын холбооны засгийн газрын холбогдох байгууллага одоогоор химийн хорт бодисын талаар тодорхой зарлаагүй байна. Винил хлорид нь өнгөгүй, шатамхай чанартай бөгөөд хорт хавдар үүсгэдэг. Түүнчлэн тэсэрч шатсаны дараа фосген, устөрөгчийн хлорид ялгардаг бөгөөд хортой юм. Тиймд Фосгенийг дэлхийн нэгдүгээр дайнд химийн зэвсэг болгон ашиглаж байсан юм байна. Винил хлорид бүрэн шатаагүй тохиолдолд диоксин бас үүсч болзошгүйг Америкын мэргэжилтнүүд онцолжээ. Диоксин нь винил хлоридоос хамаагүй илүүгээр хорт хавдар үүсгэгч бөгөөд газар доорх орчинд олон жилийн турш хадгалагдаж болно. Охайо мужийн аюултай бодисын шинжээч Сил Каггиано "асгаж алдагдсан химийн хорт бодис нь "жижиг хотыг химийн бодисоор сүйтгэх"-тэй дүйцнэ, 5-20 жилийн дараа орон нутгийн иргэдийн дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо олноор нэмэгдэх магадлал ихтэй" хэмээсэн байна. 
Хоёрдугаарт, энэ талаар Америкын хэвлэлүүдийн мэдээ их хачирхалтай парадокс шинжтэй байна. Галт тэрэг замаасаа гарах үед тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Шинжээчид мөрдөн шалгахаар шаргуу ажиллаж байна” гэж хальт дурдсан. Хоёрдугаар сарын 8-нд Охайо мужид болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сурвалжлагч шууд дамжуулалт хийснийхээ төлөө “Муж улсын захирагчийг мэдээлэл хүргэхэд саад хийсэн” гэх үндэслэлээр цагдаад баривчлагджээ. Америкын ард түмний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчны аюулгүй байдалд асар их аюул заналхийлж байхад яагаад тэд мэдээлэл авах хамгийн наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байгаа юм бэ? 
Орон нутгийн цагаар энэ сарын 13-нд АНУ-ын Зам тээврийн сайд Питер Пол Монтгомери Баттигиег нэгэн арга хэмжээн дээр "дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хийнэ" гэж танилцуулсан боловч Охайо мужид галт тэрэг замаас гарч хий алдагдсан талаар “амнаасаа үг унагасангүй”. Тиймдээ "АНУ ийм дэглэмийн дор оршин тогтнож байгаа нь гайхамшиг" гэж америкчууд хошигнож байсан нь гайхах зүйл биш юм. 
Төрийн албан хаагчдын үүрэг бол хүний эрхийг дээдлэн, хүний амь насыг хамгаалах явдал мөн. Гэтэл тэдний ард байгаа Америкын улстөрчид, ашиг сонирхлын бүлэглэлүүд хувийн ашгийн төлөө нийтийн эрх ашгийг хохироож заншсан бололтой. Урьдчилан таамаглах аргагүй эрсдэлтэй тулгарсан Охайо муж улсын зарим оршин суугчид төрөлх хотоо орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Жирийн америкчуудын амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хэн хамгаалах вэ? “Хүний эрхийг дээдлэх” гэсэн үгийг амны уншлага болгодог Америкын улс төрчид дүлий дүр эсгэсээр байх уу?
Эх сурвалж: cri.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn