Зүтгүүргүй 55 вагон гол замруу алджээ

636


Өчигдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг-Сайншанд өртөөдийн дунд Улхын-Овоо зөрлөгөөс Агьсүмбэтийн зөрлөг хооронд УБТЗ-ын гол зам дээр буюу 33-35 зөрлөгүүдийн хооронд 20 орчим км газарт 55 холбоотой тавцан вагонуудыг зүтгүүргүй алдаж, онгоцоор бол "чөлөөт нисэлт" хийсэн байна.

Азаар хүний амь нас эрсдээгүй, эд материалын хохирол учраагүй вагонууд өгсүүр газарт хурд сааран зогссон байна. Энэ үед удирдлагагүй хурдтай вагонуудын урдаас ирж явсан галт тэрэгнүүдийг салбар замуудад яаралтай шилжүүлэн арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.
УБТЗ болон ЗТХЯ одоогоор энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа юм. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа бол энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга Д.Амарбаясгалан гэгч эрхэм 100 хувь хариуцан ажиллаж байгаа юм байна.
Харин энэ үед ЗТХЯ-ны сайд Л.Халтар орон нутагт ажиллаж байгаа бол ЗТХЯ-ны Төмөр замын газрын дарга Б.Артур эрүүл мэндийн шалтгаанаар мөн чөлөөтэй байсан гэж эх сурвалж хэллээ. Харин түүний ажлыг н.Булганхүү гэх мэргэжилтэн түр орлож байгаа юм байна. Олон тооны зүтгүүргүй вагон гол зам руу алдсан энэ ноцтой асуудлыг хариуцах эзэн нь Д.Амарбаясгалан тэргүүтэй олон дарга байх учиртай юм.
Эх сурвалж: Зариг.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn