Дорноговь аймгийн Прокурорын газар “Хүний эрхийн төлөө хамтдаа” цомоор шагнуулжээ

419

Дорноговь аймгийн прокурорын газар тус Аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн Олон улсын Хүний эрхийн өдрөөр хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Хүний эрхийн төлөө хамтдаа” уулзалтад оролцлоо.  
Тус уулзалтад хүний эрхийг хамгаалагч нийт 50 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож, хүний эрхийг хангах чиглэлээр 2022 онд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл солилцон, хамгийн үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн байгууллагыг шалгаруулсан байна.
Тодруулбал, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Дорноговь аймгийн прокурорын газар шилдгээр шалгарч, “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” цомыг авсан байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn