ХААН Банк ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг онлайнаар олгож эхэллээ

614

Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамт байж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож ажилладгийн хувьд ХААН Банк богино хугацааны эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилготой ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг Монголд анх удаа онлайнаар  олгож эхэллээ.
ХААН Банкны ПОС төхөөрөмжийг бизнесийн үйл ажиллагаандаа өдөр тутам ашигладаг бол харилцагч та 1-30 хүртэлх сая төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 6 хүртэлх сарын хугацаатай, онлайнаар буюу www.khanbank.com вэбсайт, Khanbank аппликэйшнээр авах боломжтой.
ПОС төхөөрөмжийн орлого барьцаалсан зээлийг байгаа газраасаа, хүссэн үедээ 100% онлайнаар авснаар заавал салбарт очиж, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болж буй. Мөн зээлийн шийдвэр цахимаар ердөө таван минутын дотор гарна гэдгээрээ онцлог юм.
Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn