ДОРНОГОВЬ: Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хэвийн үргэлжилж байна Онцлох / Нутгийн мэдээ 2022/09/13 11:18 713 Хуваалцах Засгийн газраас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дөрвөн төрлийн багцын хүрээнд эрүүл мэндийн тусламж, шинжилгээ үйлчилгээг орон даяар эхэлсэн. Харин Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн уян дурангийн шинжилгээ хийдэг багаж эвдэрч энэ оны тавдугаар сарын 31-нээс 31-ээс дээш насны ангиллаар орсон багцын үзлэгийг тодорхойгүй түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.Дээрх уян дурангийн шинжилгээний төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрийн хөрөнгөөр нийлүүлснээр уян дурангийн шинжилгээ хийж эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.скачать dle 12.0 713 Хуваалцах Facebook Twitter