"Мисс Монголиа 2022" тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна

147
   "Мисс Монголиа 2022" тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна

Мисс Монголиа Холбоо нь 18 дахь жилтэйгээ учран золгож, "Мисс Монголиа 2022" тэмцээнээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээний шалгаруулалт Монгол орон даяар явагдаж эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн гоо охидуудаас шалгаран үлдсэн шилдэг 15 оролцогчоос Үндэсний ялагчыг тодруулахаар урьдчилсан шалгаруулалтууд үргэлжилсээр байна. Хагас улирал үргэлжилсэн цахим бүртгэлд нийт 150 гаруй охид оролцсоноос ийнхүү шилдэг 15 оролцогч финалын шатанд шалгаран үлдэж Титмийн төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. Титмийн эзэн нь 11 сард Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах дэлхийн топ гурван тэмцээний нэг болох "Мисс Интернэйшнл 2022" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүндтэй үүргийг хүлээн авах болно.
“Мисс Монголиа" тэмцээн нь дэлхийн стандартын дагуу Мисс Авъяас, Мисс Спорт, Мисс Моделъ, Мисс Фото, Мисс Бикини, Мисс Оюунлаг гэсэн 6 төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулдаг бөгөөд шилдгийн шилдэг оролцогч буюу тэмцээний ялагч Монголын миссээр тодорч олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцдог уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Хэнтий Булган аймаг, Эрдэнэт, Дархан хотоос 11 гоо бүсгүй, Улаанбаатар хотоос 4 гоо бүсгүй финалын шатанд шалгаран оролцож байна. Бүтэн сарын турш авъяас чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдөн үргэлжилсэн дээр дурьдсан 6 номинацийн шалгаруулалт дуусч эцсийн шалгаруулалт буюу титэм гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.
Монголын миссээр хэн тодрох бол?
06-р сарын 04-нд UG PALACE -ын Event Hall-д финалын шалгаруулалт болж титмийн эзэн тодрох болно. Энэхүү ёслолын ажиллагаанд үе үеийн миссүүд хүндэт зочноор уригдан оролцох бөгөөд улаан хивсний ёслолын үйл ажиллагаа явагдахаар төлөвлөгдөөд байна. Эцэст нь онцгойлон дурдахад, тус тэмцээнийг хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууддаа Мисс Монголиа холбооны зүгээс гүн талархал илэрхийлье.







скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn