Тогооч нар брэнд хоол хийж өрсөлдлөө

509


Дорноговь аймгийн нийтийн хоолны газрын болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч нарын бэлтгэсэн “Говийн амт-Говийн брэнд” хоолны үзэсгэлэнг тавдугаар сарын 21-нд Сайншанд суманд гаргалаа. Үзэсгэлэнд Айраг, Даланжаргалан,  Дэлгэрэх, Мандах, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын 30 тогооч 14 баг болж 21 төрлийн орчин үеийн монгол хоол, эмчилгээ, сувиллын хоол, долоон төрлийн зуушаар оролцсон байна.
Брэнд хоолны шалгаруулалтад тэргүүн байрт О.Ууганбаярын сулхиртай тойгны зутан шөл, дэд байрт Э.Нарантуяагийн борцтой бөөрөнхий махтай шөл, гутгаар байрт Нэгдсэн эмнэлгийн борцтой пицца шалгарчээ. Харин тусгай байрт тулгатай цай, борцтой бүхэл үрийн гурилтай цуйван, нэгдүгээр сургуулийн хонин зээргэнэтэй цай тус тус шалгарсан аж.
Шүүгчээр Монголын Ахлах тогоочийн академийн захирал Ю.Базармаа, мастер тогоочийн холбооны менежер Н.Өлзийсайхан нар ажилласан байна. Говийн хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай төдийгүй нядалгааны жин дунджаар 23,51кг, гарц 48.12 хувь байдаг аж. Мөн уураг нь амин хvчлээр баялаг тул говийн хонины махаар амин дэм бүхий төрөл бүрийн хоол бэлтгэж, аялагч жуулчдын хэрэгцээнд нийлүүлэх боломж бий гэж албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn