Зээлийн мэдээллийн санд зургаадугаар сарын 6-нд тохируулга хийнэ

290
Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ. 
"Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.
Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд Монголбанк 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Та бүхэн зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс авна уу" гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn