“Хутагтын хурд”-д зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачдын морийг уралдуулна

512


Дорноговь аймгийн Сайншанд суманд “Хутагтын хурд” хаврын бүсийн ээлжит хурдан морьдын уралдаан өнөөдөр болж байна. “Хутагтын хурд” морин спорт, уяачдын  холбооноос зохион байгуулж байгаа уралдааны их насны морьдыг Иххэт сумын уяач Батжаргалын Баатарбаясгалангийн хонгор халзан морь магнайлсан бол Сайншанд сумын аймгийн алдарт уяач Отгонбаярын Саруулбаярын хээр аман хүзүүдэж, Дэлгэрэх сумын  сумын алдарт уяач Сүхбаатарын Ширчингийн хул айргийн гуравт, Иххэт сумын уяач Өвгөнхүүгийн Балчиндоржийн зээрд айргийн дөрөвт, Иххэт сумын Лхасүрэнгийн Энхбатын халиун айргийн тавд тус тус хурдаллаа.
Энэ удаагийн “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачийн морийг уралдуулахаар шийдвэрлэсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn