"XIII зуун" үзэсгэлэн нээлтээ хийв

672

Дорноговь аймгийн Соёл Урлагийн газраас зарласан "Соёл урлагаа дээдлэн дэмжицгээе" аяныхүрээнд аймгийн Музей, сургалт судалгааны төв/МССТ/-өөс "Музейтэй Дорноговь" аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж сарын хугацаатай зохион байгуулж байна.

Аяны нээлтийг "XIII зуун" үзэсгэлэнгээрдөрөвдүгээр сарын 20-ндолны хүртээл болгов. Үзэсгэлэнд МССТ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хааны Хангал эхт цагаан туг, Даланжаргалан сумын Нартын хаднаас олдсон хатмал шарил, музейн хосгүй үнэт үзмэр буюу дагалдуулж тавьсан өвөл, зуны гурван дээл болон бусад үнэт үзмэрүүдээ дэлгэн толилууллаа. Үзэсгэлэн аяны хугацааг дуустал гарах бөгөөд орон нутгийн түүх, соёлын хосгүй үнэт, ховор нандинүзмэрийгсонирхон үзэхийг хүүхэд залуус, иргэдэд уриалж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn