"Ногоон Дорноговь" зорилтот хөтөлбөрийг "Тэрбум мод" хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ

638

Дорноговь аймгийн ИТХ-ын өнгөрсөн оны хуралдаанаар баталсан мод ургуулж, ногоон байгууламж буй болгох зорилготой “Ногоон Дорноговь” зорилтот хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Өөрөөр хэлбэл аймгийн ногоон байгууламжийг 20 хувиар нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн зорилт, 28 арга хэмжээний хүрээнд байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, төв суурин газрын тохижилтыг сайжруулах, хүн, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх уг хөтөлбөрийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр албаныхан төлөвлөж байна. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 2022-2025 онд Дорноговь аймаг 20 сая мод тарих бөгөөд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар ажиллаж буй аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn