НҮБ Украины дүрвэгчдийн тоог 3.7 саяд хүрсэн хэмээн тоолжээ

564
03
ОХУ-ын тусгай ажиллагаа эхэлснээс хойш 3.7 сая гаруй хүн Украиныг орхин гарсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын (UNHCR) мэдээнээс иш татан “Axios” портал Ням гаригт мэдээлэв.
Порталын мэдээлснээр ихэнх хүн Польш руу дүрвэсэн бөгөөд тус улс руу 2.1 сая хүн дүрвэсэн бол 555 мянга нь Румынд, 371 мянга нь Молдавт, 324 мянга нь Унгарт цагаачилж, 256 мянга нь Словакийн хилийг давсан. Украинаас ОХУ-ын нутаг дэвсгэр рүү 271 мянган хүн орсон. Мөн 4.9 мянга дүрвэгч Беларусьт гарсан гэжээ.
Үүнээс гадна 6.5 сая хүнийг дотооддоо нүүлгэн шилжүүлсэн гэж үзсэн байна.
Өмнө нь НҮБ-ын Дүрвэгсдийн комисс Украин дахь өнөөгийн цагаачлалын нөхцөл байдлыг Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хурдацтай өрнөж буй дүрвэгсдийн хямрал хэмээн нэрлэж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn