ЗТХ-ийн сайд Л.Халтар ажлаа өгөөгүйн шалтгаан юу байв?

660

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж өнгөрсөн 1 сард ам алдсан ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ хүрч чадаагүй учраас огцрох асуудал нь Засгийн газрын хэмжээнд яригдаад эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд гарсан.
Тэгвэл энэ мэдээлэл ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн /3 сарын 16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Ерөнхий сайд болон танхмийн гишүүддээ хандан Дарханы замыг хугацаанд нь нээх боломжгүй болсоноо хэлж, харин Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын үйл ажиллагааг нээх хугацааг 10 хоногоор хойшлуулж, 3 сарын 25-ны өдөр нээчихээд нэр төртэйгээр ажлаа өгөхөө илэрхийлж, өөрт нь 10 хоногийн боломж өгөхийг хүссэн байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ хүрэхийн тулд Монголын Төмөр замтай хамтран Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг нээх үйл ажиллагааны урилгыг хэвлүүлэн Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдэд тараан өгсөн байна.
Сандарсан сайд 3 сарын 25-ны өдөр яаран “хүчээр” нээлтийг хийхээр төлөвлөж байгаа аж. Монголчууд бид “үлдэх хүнээр тэмээн жингийн ачаа бүү татуул” гэдэгчлэн ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн Л.Халтарын “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэх үгний биелэл болсон бэлтгэл нь хангагдаагүй, улсын комисс хүлээж аваагүй Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр зам дээр нээлтийн үйл ажиллагааны дараа осол эндэгдэл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
Т.Билигт
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn