Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг хүлээн авч уулзав

292

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн дэд командлагч Ernest Curry, тус бүлгийн үйл ажиллагаа хариуцсан гишүүн Eric Silvas болон албаны бусад хүмүүсийг хоёрдугаар сарын 9-нд хүлээн авч уулзлаа.
Албаныхан эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.
Дорноговь аймагт Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулж идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын ЭСЯ-наас Дорноговь аймагт боловсрол, соёлын салбарт хөрөнгө оруулалт хийж, Замын-Үүд, Сайншанд суманд тус бүр нэг цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn