Бразил улс вакцин хийлгээгүй жуулчдад хорио тогтоов

142


Бразилын эрх баригчид коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй жуулчдад таван өдрийн хөл хорионы дэглэм сахихыг үүрэгджээ.
Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар жуулчид дээрх хөл хорионы хугацаанд ковидын PCR шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээ сөрөг гарвал тухайн жуулчин Бразилд хийх аяллаа үргэлжлүүлж болно.
Шинжилгээг Бразил руу нисэхдээ мөн өгөх шаардлагатай. Шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй аж.
Бразилын Эрүүл мэндийн сайд Карлус Альберту Франку Франсын мэдэгдсэнээр тус улсын хүн амын 60 гаруй хувь нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байна. Бразилын Засгийн газар 360 гаруй сая тун вакциныг улс орон даяар түгээжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn