Дэлгэрэх сумын ЭМТ-ийг гавьяат эмч Ж.Цэрэндэжидийн нэрэмжит болгожээ

449

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Цэрэндэжидийн нэрэмжит болгожээ.
Шинээр барьсанЭрүүл мэндийн төвийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 28-нд болж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар нөхөн сэргээх үйлдэлтэй нурууны массажны ор, аймгийн Засаг дарга О.Батжаргал 1000 ширхэг амны хаалт, 500 ширхэг оношлуур, иж бүрэн суурин компьютер гардуулсан байна.

Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Цэрэндэжид 1961 онд Анагаах Ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр,1963,1968,1972 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх дамжааг тус тус дүүргэсэн бөгөөд 1961-2004 он хүртэл эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тасралтгүй 43 жил ажилласан юм. Говь нутгийн эх үрсийн төлөөөөрийн эзэмшсэн мэргэжил, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө  харамгүй зориулж ард олондоо Дэжээ эмч гэж алдаршсан, алтан гартай эмчбайсныг мэргэжил нэгт нөхөд, нутгийнхан нь ярьсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn