Хүчин чадал сайтай компьютерээр хангалаа

325

Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг өндөр хүчин чадалтай компьютерээр хангалаа.
Дээрх компьютерийг “Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилгаар “Доншен газрын тос”, “Тахилт Хайрхан” ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийлүүлсэн байна. Цахим сургалтыг хөгжүүлэхэд багш нарын оролцоог дэмжих” зорилгоор ерөнхий боловсролын нийт 20 сургууль 105 ширхэг хүчин чадал өндөртэй зөөврийн компьютер/notebook/-тэй болжээ.
Зөөврийн шинэ компьютертэй болсноор багш нарын ажиллах нөхцөл бололцоо сайжрахаас гадна цахимаар хичээл сургуулиа явуулахад ихээхэн нэмэр болно гэж албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn