Хүчирхийллийн эсрэг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий аян эхэллээ

413


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий аянг эхлүүлжээ. Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, НҮБХАС-ын Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулан ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn