ХАА-г дэмжих сан ирэх оноос “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК болж, аж ахуйн тооцоонд шилжинэ

528


Хөдөө аж ахуйг дэмжих сан ирэх оноос "Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах гэж байна.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай хөгжүүлэх чиг үүргийг төсвөөр бус харин аж ахуйн тооцоонд шилжүүлж үр ашигтай ажиллуулах зорилгоор тус санг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон ажиллуулахаар тооцож холбогдох төсвийг шилжүүлсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр хэлжээ.

Мөн ирэх онд Засгийн газар малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд ноос, улаан буудай, сүү, мах, арьс ширний урамшуулал олгох арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn