Зээр өөрийн зөн совин, байгалийн араншингаараа байгаль, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэж бусад амьтдад дамжуулдаг

1 143

ЦАГААН ЗЭЭРИЙН БАЙГАЛЬД ГҮЙЦЭТГЭДЭГ ҮҮРЭГ, ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
1. Зээрийн сүрэг бэлчээрлэн явах замдаа өвсний уганд үүрлэсэн хорхой, шавьж, авгалдайг гишгэж устган тэдний тоо толгойг тэнцвэржүүлэн бэлчээрийг эрүүлжүүлдэг.
2. Ургамлын үрийг биедээ наалдуулан алс хол тээвэрлэн тарааж, газрыг хөлөөрөө гишгэж хонхойлон үрийг суулгаж салхинд хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг.
3. Өвөл, хаврын улиралд хагд өвсийг идэж нарны гэрэл тусах боломжийг сайжруулж ургамал ургах таатай орчныг бий болгодог.
4. Зэрийн сүрэг олон мянгаараа нүүдэллэж явахдаа өвсний шүүдрийг газарт буулгаж (бороо оруулж), жилдээ тал хээрийн экосистемийг 50 мм хүртэл (нийт тундасны ¼) хур тунадсаар усалдаг.
5. Экосистемийн идэш тэжээлийн хэлхээнд оролцож хүн, чоно, үнэг, бүргэд, шонхор, тас зэрэг олон амьтадын идэш, хоол болдог.
6. Зээрийн сэг зэм, баас, шээс нь газарт шингэж задран байгалийн бордоо болж өвс ургамал ургахад таатай нөлөө үзүүлдэг.
7. Зээр өөрийн зөн совин, байгалийн араншингаараа байгаль, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэж бусад амьтдад дамжуулдаг цаг уурч юм. Манай ард түмнийг байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
8. Зээр маш өгөөмөр зан араншинтай амьтан бөгөөд шаргачин нь хүний өөрийн гэхгүй тааралдсан янзагаа хөхүүлдэг.
9. Зээрийн сүрэг нь аялагч жуулчдын сонирхолыг татаж, хүмүүст сэтгэлийн таашаал өгч, бахархах сэтгэгдэл төрүүлж, алжаал ядаргааг тайлах, тал хээрийн бусад амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлдэг зэрэг олон чухал үнэлж баршгүй ач холбогдолтой.
Эх Орноо Хайрлая
Экологийн Цагдаагийн алба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn