Ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан ажиллаж байна

460
ХХААХҮЯ-наас ургац хураалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 18, төмс, хүнсний ногооны хураалт 57 хувийн явцтай байна. 50.7 мянган га талбайг ангилан хадаж, 72.3 мянган га-гаас 105.8 мянган тонн үр тариа, үүнээс 66.6 мянган га-гаас 98.7 мянган тонн улаанбуудай, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 18.0 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 54.4-57.2 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.Мөн ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn