Дорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангайн 5 иргэн иржээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улаанбадрах суманд шинэ төрлийн коронавирусний өвчлөл илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас тус аймагт зорчсон, ирсэн иргэдийн тандалт, судалгааг хийж байна.
Сар шинийн баярын дараахан Баруунбаян-Улаан сумаас 10 гаруй иргэн алт хайх ажлаар Дорноговь аймаг руу явсан бөгөөд тэдний тав нь өчигдөрДорноговь аймгийн Мандах сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум руу буцаж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Сумын Засаг даргаас тодруулахадэдгээр иргэдийг сум руу оруулалгүйгээр сумын төвийн ойролцоо тусгаарлаж, аймгийн Эрүүл мэндийн газраас заавар зөвлөгөө аван ажиллаж байгаа гэлээ.
Montsame.mn