Дорноговь аймгийн онцгой комисс хуралдлаа
![](http://nutag.mn/uploads/posts/2020-03/medium/1583835419_6d3d6527659d7e34473450c16b040132_x3-1.jpg)
Дорноговь аймгийн онцгой комиссын хуралдаан дөнгөж сая боллоо. Одоогийн байдлаар Франц Улсын иргэн Б-тэй нэгдүгээр зэргийн хавьтагч болсон галт тэргэнд хамт зорчсон 27 иргэнийг тогтоосон байна.
Мөн Улаанбадрах сумаас 70 км-ийн зайд байрлах “Дулаан уул”-ын кемпэд 37 иргэн, “Олон овоо”-гийн кемпэд 22 иргэнийг тусгаарлаад байна.
Эдгээр иргэд нь “Бадрах энержи” компаний үйлчилгээний ажилчид бөгөөд энэ дунд Казакстан Улсын нэг иргэн байгаа гэнэ.
![6caa07d31600509266f5ce3571d3c66c_x3 Дорноговь аймгийн онцгой комисс хуралдлаа](http://www.mnb.mn/uploads/202003/news/thumb/6caa07d31600509266f5ce3571d3c66c_x3.jpg)