Сайн үйлсийн аян зохион байгуулж эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулав
Дорноговь аймгийн пэйсбүүк группын админууд хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр ширхэг амьсгалын аппарат, хоёр ширхэг тэргэнцэр гардууллаа.
Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмжийг пэйсбүүк группынхээ дунд сайн үйлсийн аян санаачилж цугларсан хоёр сая гаруй төгрөгөөр худалдан авч өгсөн байна.
Цар тахлын хүнд үед энэхүү аянд нэгдэж хандив өргөсөн иргэд хийгээд санаачлан зохион байгуулж эмнэлгийн хэрэгцээтэй тоног төхөөрөмж гардуулсан хүмүүст талархаж буйгаа Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Анхбаяр илэрхийлжээ.