Есөн суманд халдварын тохиолдол илэрчээ

680
Дорноговь аймгийн ЭМГ-аас сүүлийн 24 цагт 1131 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг хийж, халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөж ирсэн болон ойрын хавьтлаас 53 тохиолдлыг илрүүлжээ.
Харин 58 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн байна. Аймгийн хэмжээнд Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Сайншанд, Замын-Үүд, Зүүнбаян зэрэг нийт есөн суманд халдварын тохиолдол бүртгэгджээ.
Халдварыг бууруулахад хүн бүрийн хариуцлага чухал нөлөөтэй тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, олон нийтийн газраар явахгүй байх, хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn