Америкчууд Жо Байдены амжилт, алдаа оноог нэрлэжээ

669
Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 хоногт америкчууд Жо Байдены коронавирусний цар тахалтай хийсэн тэмцлийг хамгийн их сайшааж байгааг “Fox News”, “CBS News” телевизүүдийн судалгаа харуулжээ.
“Fox News” телевизээс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 58 хувь нь коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд гаргаж буй Засгийн газрынхаа хүчин чармайлтыг дэмжиж байна. Харин “CBS News” сувгийн санал асуулгад энэ үзүүлэлт 68 хувьтай байна.
Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Жо Байдены засаг захиргаанаас санаачилсан дэд бүтцийн шинэчлэлийг томоохон амжилтаар нэрлэж байна. Америкийн цэргүүдийг Афганистанаас татах төлөвлөгөөг мөн дийлэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 
Үүний зэрэгцээ, нийгмийг талцуулсан хэвээр байгаа хэд хэдэн асуудал байгааг хэлжээ. Хамгийн их маргаан дагуулж буй асуудлууд бол цагаачлал, мөн АНУ-ын муж улсууд дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах талаар авч буй арга хэмжээнүүд юм.
“Fox News” сувгийн санал асуулгад оролцогчдын 46 хувь нь хилийн аюулгүй байдлын асуудал одоо хоёр жилийн өмнөхөөс илүү хурцадмал болсон гэж үзэж байгаа бол 52 хувь нь энэ асуудлаар гаргаж буй Байдены хүчин чармайлтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. 
Харин америкчуудын ердөө 15 хувь нь хилийн аюулгүй байдал сайжирсан гэж үзэж байна. Зэвсгийн хяналтын талаарх Байдены бодлогыг дэмжигчдийн тоо мөн бага хэвээр байгаа бөгөөд 36 хувьтай байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn